Алмас

RSS [really simple syndication]  талаар товч тайлбарлая. Энэ нь веб сайтуудын шинэ мэдээ, мэдээллийн товчлолыг болон дэлгэрэнгүй эхийн холбоосыг агуулсан синдикатор код юм. Синдикатор код нь уншигч программтай хоршин ажиллана. Танхим сайтын синдикат кодын холбоосыг Үндсэн нүүрэнд байгаа RSS нэртэй давжаа зурган холбоосоор мэдэж болно. RSS [really simple syndication]  талаар товч тайлбарлая. Энэ нь веб сайтуудын шинэ мэдээ, мэдээллийн товчлолыг болон дэлгэрэнгүй эхийн холбоосыг агуулсан синдикатор код юм. Синдикатор код нь уншигч программтай хоршин ажиллана. Танхим сайтын синдикат кодын холбоосыг Үндсэн нүүрэнд байгаа RSS нэртэй давжаа зурган холбоосоор мэдэж болно. 

Синдикатор ашигласнаар мэдээ, мэдээллийг веб сайтуудаар эрж хайх шаардлагагүй болох бөгөөд уг сайтын шинэчлэх яг тэр үеийн шинэ мэдээллийг авах боломжтой болно. Таны интернетийн холболт удаан, диал холболт буюу телефон утсан шугам ашиглан интернетэд холбогддог бол синдикаторыг ашиглаж, цаг заваа хэмнэхээс гадна тоолуураа багасгах боломжтой.

Үүнийг ашиглах болон уншигч программ суулгах зааврыг бичье.

  1.  RSS уншигчийг энд дарж татаж болохоос гадна Виндовс ашигладаг бол энд дараад  SharpReader™ уншигч программын сүүлийн хувилбарыг татаж аваарай.
  2. Хэрэв таны компьютерт .NET Framework 1.1 байхгүй бол энд дарж микрософтын шинэчлэл-шалгалт ашиглаад, эсвэл энд дарж шууд суулгаж болно.
  3. Дээрх хоёр программыг суулгаж дуусаад SharpReader.exe файлыг ажиллуулж, Address талбарт http://www.tanhim.net/index2.php?option=com_rss&no_html=1 гэсэн холбоосыг хуулж тавиад Оруулах товчийг дарахад Танхим сүлжээний сүүлийн үеийн мэдээ, мэдээллийн товчлол гарч ирэх болно. Title талбараас өөрт хэрэгтэй мэдээллээ сонгож уншаарай.  
  4. Мөн http://www.sciencedaily.com/newsfeed.xml холбоосыг хуулж, Sciencedaily.com сайтын мэдээллийг уншиж байгаарай.

RSS синдикатор ашигласнаар тухайн сайт шинэчлэл хийх мөчийг мэдэх боломжтой бөгөөд мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтойг дахин сануулъя. Танд амжилт хүсье.



http://www.tanhim.net/content/view/62/43 -ээс

  • 2807
  • 2
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Яг хариуцаж ажиллаж байсан залуус нь шантарсан уу, эсвэл боломжгүй болсон уу үйл ажиллагаагаа зогсоосон байх аа л гэж таамаглаж байна. Яг яагаад болисоныг нь сайн мэдэхгүй байна аа...
Алмас хэзээ бичсэн: 2009-12-08 01:04 | |
tanhim.net yaachixsan yum bee hakerduultsan yum uu .. xaashaa orood alga bolchihvoo.......
Зочин хэзээ бичсэн: 2009-12-07 22:02 | |



:-)